Японы уран гулгагчид түүхэндээ анх удаа спортын хосын төрөлд дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-03-23 15:14:58

САЙТАМА. /TASS/. Японы уран гулгагч Рикү Миүра, Рюичи Кихара нар Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний спортын хосын төрөлд түрүүллээ. 


Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Сайтама хотод болж байгаа юм. 


Японы уран гулгагчид 222.16 оноо (богино үзүүлбэрээр 80.72 оноо, чөлөөт үзүүлбэрээр 141.44 оноо) авсан байна. Хоёрдугаар байранд Америкийн Алекса Книрим, Брэндон Фрейзер нар орсон бол (217.48, 74.64+142.84) Италийн Сара Конти, Никколо Мачи нар (208.08, 73.23+134.84) гуравдугаар байр эзэлжээ. 


Японы уран гулгагчид спортын хосын төрөлд анх удаа дэлхийн аварга болж байгаа юм. Өмнө нь тус улсын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд мөнгө (2022), хүрэл (2012)  медаль хүртэж байсан удаатай. 


Өдгөө 21 настай Рикү Миүра, 30 настай Рюичи Кихара нар 2022 оны Олимпын наадмын хүрэл медальтнууд юм. Түүнчлэн 2022 оны ДАШТ-ий хосын төрөлд мөнгөн медаль, 2021 ДАШТ-ий багийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ. 


Холбоотой мэдээ