Он гарсаар устай холбоотой ослоор 10 иргэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 21:55:07

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар усны гаралтай ослоос болж 4 хүүхэд 6 том хүн нийт 10 иргэн амь насаа алдсан байна. Усны гаралтай осол Мөрөн, Бүрэнтогтох, Хөвсгөл нуур, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад бүртгэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээний хүрээнд 8-р сарын 6-аас 26-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх салбар, Цагдаагийн газартай хамтран Дэлгэрмөрөн голын эрэг дагуу батлагдсан маршрутаар 2 ээлжээр эргүүлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр иргэд голд усанд орох, хувцас хэрэглэлээ угаах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй тоглуулах зэрэг олон зөрчил илэрч иргэдэд анхааруулга зөвлөмж өгч ажиллажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ