Сум бүхэн шилмэл сүрэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 15:54:36

Дорноговь аймаг малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Алтанширээ, Дэлгэрэх, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын МЭҮТ-ийг түшиглэн үзэмчин, барга, баяндэлгэр зэрэг үүлдэр омгийн 226 хээлтүүлэгч малтай болж малчдад гэрээгээр ашиглуулж байна.

Мөн  Дэлгэрэх суманд аймгийн Засаг даргын 2014 оны  А/596 тоот захирамжаар  “Шилмэл сүрэг” бий болгох зорилгоор 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өнөөдөр үр өгөөжөө өгч тоо толгой нь өссөн аж. Харин  дээрх шилмэл сүргээс сум болгонд найман хуц хоёр ухна нийт  10 хээлтүүлэгч малыг 14 суманд  хүлээлгэн өглөө. Ингэснээр сүргийн бүтэц өөрчлөгдөж, малын ашиг шим сайжран  сум бүр шилмэл сүрэгтэй болох боломж бүрдэнэ гэж албаны хүн онцлов.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд