ТӨВ: Үрсэлгээ хийх цаг хугацаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-17 19:47:37

Зуунмод /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд айл өрх бүр хашаандаа мод тарих, хүлэмжийн аж ахуйгаа нэмэгдүүлэх, цэцгийн мандал тарьж гаднах үзэмжээ сайжруулах зэргээр хашаагаа тохижуулдаг болсон. Иймд аймгийн Зуунмод цэцэрлэгжүүлэлт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд үрсэлгээ хийх цаг хугацааны талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.


1. Мандлын цэцэг 2-р сарын 10-наас 3-р сарын 1 хүртэл. Соёолох хугацаа 3-7 хоног

2. Эртийн байцаа 3-р сарын 15-наас 4-р сарын 1 хүртэл. Соёолох хугацаа 2-3 хоног

3. Оройн байцаа 4-р сарын 1-нээс 6-р сарын 15 хүртэл. Соёолох хугацаа 2-3 хоног

4. Юуцай 4-р сарын 15-наас 4-р сарын 25 /хурдан болцтой учир талбайгаа тооцоолж сөөлжүүлэн тарих боломжтой/. Соёолох хугацаа 2-3 хоног

5. Улаан лооль /помидор/ 3-р сарын 10-наас 3-р сарын 25 хүртэл. Соёолох хугацаа 5-7 хоног.

6. Чинжүү 3-р сарын 1-нээс 3-р сарын 15 хүртэл. Соёолох хугацаа 7-10 хоног

7. Навчит ногоо 4-р сарын 5-наас 4-р сарын 10 хүртэл /хурдан болцтой учир талбайгаа тооцоолж сөөлжүүлэн тарих боломжтой/. Соёолох хугацаа 1-2 хоног

8. Шар манжин 4-р сарын 15-наас 4-р сарын 25 хүртэл. Соёлох хугацаа 2-3 хоног

9. Хүрэн манжин 4-р сарын 15-наас 4-р сарын 25 хүртэл. Соёолох хугацаа 3-4 хоног

10. Ил талбайн огурцы 5-р сарын 10-наас 5-р сарын 15 хүртэл. Соёолох хугацаа 4-5 хоног

11. Хүлэмжний огурцы 4-р сарын 10-наас 5 -р сарын 1 хүртэл. Соёолох хугацаа 3-4 хоног

12. Бөөрөнхий сонгино үрээр 4-р сарын 1-нээс 4-р сарын 15 хүртэл. Соёолох хугацаа 7-10 хоног

13. Хулуу 5-р сарын 20-ноос 6-р сарын 10 хүртэл шууд үрээр тарьж болно.

14. Вандуй 40-75 хоногийн болцтой учир хугацааг тооцоолж үрээр тарьж болно.

15. Хаш 2-р сарын 20-ноос 3-р сарын 15 хүртэл.

16. Редиска 21-28 хоногт болц нь гүйцдэг учир хугацааг тооцоолж таривал зуны хугацаанд хэд хэдэн удаа ургац авах боломжтой.

17. Тагар сонгино 5-р сарын дунд 10 хоногт булцуугаар тарьж болно.

18. Амтат гуа 5-р сарын 20-ноос 6-р сарын 10-ныг хүртэл шууд үрээр тарьж болно.

 

Холбоотой мэдээ