Хөгжлийн банканд 818.8 тэрбум төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк
энэ оны 3 дугаар сарын 13-ны байдлаар нэг их наяд 174.8 тэрбум төгрөгийн
зээлийг эргэн төлүүлж барагдуулсан талаар
тус банкнаас мэдээллээ. Үүнд:
- 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,
- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,
- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.
Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан байна. Үүнд:
- 14 зээлийг
бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр,
- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,
- нэг зээлийг үнэт цаасаар төлжээ.
Хөгжлийн банк одоо 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:
- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9
тэрбум төгрөг,
- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна.