Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөц бэлтгэснийг энэ сарын 15-наас нийслэлийн 9 дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлнэ.
Нөөцийн
махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагааг хянаж шалган, худалдаанд гаргах бэлтгэлээ хангаад байна. Нөөцийн махны үнийн тухайд, үхрийн ястай
мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн
ханшаас 2000-3000 төгрөгөөр хямд борлуулах юм.