Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-10 11:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Энэ айлчлал нь Гадаад хэргийн сайд М.Чавушолугийн 2015 онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжүүлж буй юм.


Айлчлал нь БНТУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн саяхан Туркийн зүүн өмнөд хэсэгт арван мужийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас тулгарсан хүндрэл бэрхшээлтэй цаг үед Монгол Улс Туркийн ард иргэд, төр, засагтай хамт байгааг нотлох юм.

Холбоотой мэдээ