ДОРНОГОВЬ: Гар утсаа цэнэглэж байгаад цахилгаанд цохиулж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-09 16:03:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст сургуулийн насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан тухай мэдээлэл энэ сарын 8-нд иржээ.

Дуудлагын дагуу шалгахад өсвөр насны хүүхэд уртасгагч залгуурт гар утсаа цэнэглэж байх үедээ тоглож байгаад гар утас нь дэлбэрсэн байна. Сүүлийн үеийн ухаалаг гар утасны цэнэглэгч хамгийн багадаа хоёр ампер, хурдан цэнэглэгч нь гурван ампер гүйдэл гаргадаг аж.

Тухайн гар утасны батерей өөрийнхөө байгаа цэнэгээрээ утсыг тэжээж ажиллуулж байхад дээрээс нь цэнэглэгчид дахин залгаж өөр их үүсвэрээр батеарейг тэжээгээд ирэхээр дахин ачаалал үүсгэж батерейд хэт халалт үүсч дэлбэрэх шалтгаан болдог байна.

Өсвөр насны хүүхдүүдийн гар утасны хэрэглээнд хяналт тавих, гар утасны уртасгагч залгуурын аюулгүй байдлыг хангах, хэрэглэж байх үедээ гар утсаа цэнэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

Холбоотой мэдээ