Монгол азарга, их насны морьдын уралдаан шинийн таванд болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-28 14:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн суманд “Хүлгийн төвөргөөн” энтертайнмент, “ТМ” телевизийн хамтын бүтээл “Хөх уяач” реалит цуврал нэвтрүүлгийн хаалт буюу монгол азарга, их насны морьдын уралдаан шинийн таванд болжээ.

“Хүлгийн төвөргөөн” энтертайнментын захирал, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр санаачлан дээрх төслийг эхлүүлсэн байна.

Уралдааны айргийн тавын жагсаалтыг дараах байдлаар танилцуулж байна.

Азарга:

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул ААУ Б.Насанболдын буурал түрүү

- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ААУ С.Одгэрэлийн хонгор аман хүзүү

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Э.Энхбаярын шувуухай зээрд айргийн гурав

- Төв аймгийн Баянцагаан сумын харьяат ААУ Д.Батболдын хүрэн айргийн дөрөв

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Б.Эрдэнэбаярын буурал айргийн тав

Их нас:

- Төв аймгийн Баянцагаан сумын уугуул НАУ Т.Ганболдын туулай хээр түрүү

- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ААУ С.Одгэрэлийн хонгор аман хүзүү

- Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУ Д.Баттулгын хүрэн айргийн гурав

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Б.Эрдэнэбаярын саарал айргийн дөрөв

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Э.Энхбаярын ханагар зээрд айргийн тав

Холбоотой мэдээ