Валютын дуудлага худалдаагаар 95.0 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар банк хоорондын цахим талбарт нийт 95.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Тодруулбал:
- Хоёрдугаар сарын 16-нд
50.0 сая ам.доллар,
- Мөн сарын 14-нд 45.0 сая
ам.доллар тус тус нийлүүлэв.
Своп, форвард арилжаагаар
арилжааны банкууд 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал
ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй байна.
ҮСХ-ноос мэдээлснээр8 Монголбанкнаас
зарласан төгрөгийн ам.доллартой
харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 3467.21 төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд 617.86 төгрөгөөр, өмнөх
сараас 35.93 төгрөгөөр суларсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын
дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 510.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.08
төгрөгөөр, өмнөх сараас 18.74 төгрөгөөр мөн
суларчээ.
Үндэсний мөнгөн тэмдэгт
төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн хугацаанд 49.78 төгрөг болж, өмнөх оны
мөн үеэс 12.48 төгрөгөөр суларч, өмнөх сараас 2.57 төгрөгөөр чангарсан байна.