Дилма Руссеффыг Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-01 08:59:32

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын Сенатын танхим санал хураалт явуулан албан тушаалаасаа түр татгалзахад хүрээд байсан Ерөнхийлөгч Дилма Руссеффыг бүрмөсөн огцрууллаа.

Төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан хэрэгт холбогдсон Дилма Руссеффт итгэл үзүүлэх эсэх  асуудлаар Сенатын танхим өнгөрсөн тавдугаар сард санал хураалт явуулж, түүнийг олонхын саналаар албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байсан билээ.

Сенатын гишүүд нотлох баримтуудыг судалж үзсэн байна.

Түүнийг огцруулах эсэхийг шийдэх ёстой сүүлийн өдрийн асуулт хариултын дараа Сенатын гишүүд санал хураалт явуулжээ.

Гишүүдийн 61 нь Руссеффыг бүрмөсөн огцруулахыг дэмжсэн бол 20 нь эсэргүүцсэн байна.

Бразилын түүхэнд ерөнхийлөгчөө ингэж огцруулж байсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй ажээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан дэд Ерөнхийлөгч Мишель Темер хатагтай Руссефын ерөнхийлөгчийн албыг хаших үүрэгт хугацааг дуусах хүртэл түүний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Руссеффыг цагтаа бразилчуудын ихэнх нь дэмждэг байсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ