Дуучин Рианна дахин хөл хүнд болсноо зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-13 13:36:02

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний завсарлагын тоглолтын тайзнаа дуучин Рианна хөл хүнд гарч ирсэн нь олны анхаарлыг татсан онцгой үйл явдал боллоо. 


Өдгөө 34 настай дуучин Рианна “Halftime” шоуны тайзнаа “We found love”, “Where have you been”, “Diamonds”, “Work” зэрэг 10 гаруй уран бүтээлээ толилуулсан юм.


Рианнагийн төлөөлөгч 13 минутын турш үргэлжилсэн үзүүлбэрийн дараа дуучныг хөл хүнд болсон талаар “The Hollywood Reporter” сэтгүүлд батлан мэдээлжээ.


Америкийн рэпер АSAP Rocky болон Барбадосын дуучин Рианна нар 2022 оны тавдугаар сард анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд дуучин бүсгүй 7 жилийн дараа анх удаа тайзнаа гарч буй нь энэ юм.


Д. Амартуяа

Холбоотой мэдээ