Хотын гэрэлтүүлгийн 65 хувь нь асч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-31 14:34:46
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын хүрээнд Хотын захирагчийн албаны дарга болон мэргэжилтнүүдтэй уулзаж хэд, хэдэн чиглэлээр санал солилцлоо. Үүнд хотын гэрэлтүүлэг, ухаалаг усан сан, Аваарийн зардлаас хийгдэх ажил байлаа. Орхон аймагт 2015 онд 6000 гэрэлтүүлэг бүртгэгджээ.

Үүний 3300 нь лед, 2500 нь улайсах чийдэн юм. Одоогийн байдлаар нийт гэрэлтүүлгийн 65 нь асч байна. Иргэдээс  гудамжны гэрэлтүүлэг асахгүй байна гэж байнга гомдоллодог бөгөөд нь энэ нь хуучны улайсах чийдэн шатсантай холбоотой байдаг ажээ. Үүнийг шийдвэрлэхээр хийгдэж буй ажлаа Хотын захирагчийн алба танилцууллаа. Харин ухаалаг усан сангийн хувьд, Баян-Өндөр суманд бүртгэлтэй 72 худгийг ухаалаг болгохоор зорьж буй гэнэ. Гэр хорооллын худгуудийг ухаалаг системд холбоход хувийн хэвшлийн гурван компани ажиллаж байна.  Худгийг ухаалаг болгож буй гол зорилго нь усны алдагдлыг багасгах, үүнтэй холбоотойгоор үнэ тарифийг нь бууруулахад оршиж байгаа юм. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ