ӨНӨӨДӨР: “Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгаан” уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:
09:00
цагт: МСНЭ-ийн байранд Монголд авлигын индекс
нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси
интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал
солилцох уулзалт болно. Утас:9111-8403.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: ХААИС-д олон улсын КОЙКА байгууллагын
санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын
Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа,
үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх"
төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 9906-2806.
10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.
11.40 цагт: Үндэсний номын санд "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны намтар-өв уламжлал" номын нээлт болно.
15.00 цагт: “Централ парк” төвд Боловсролын ерөнхий газраас “Ажил
мэргэжил, сонголт, оюутны хөдөлмөр эрхлэлт” уулзалт зохион байгуулна.
-Богд
хан уулын Хүүшийн аманд Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. Утас: 9911-8387.