АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 365 иргэн Архангай аймгаас шилжин явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-07 14:01:28

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Архангай аймаг нийт 96 мянга гаруй хүн амтай. Энэ онд “Нээлттэй Архангай” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатараас 9600 иргэнийг орон нутаг руу татах төлөвлөгөөтэй.


Аймгийн Статистикийн хэлтсээс жил бүр иргэдийн шилжих хөдөлгөөнийг гаргадаг. 2022 оны тухайд Архангай аймагт Улаанбаатар хотоос шилжиж ирсэн, аймгаас шилжин явсан иргэн байхгүй. Харин Баянхонгорт 20, Булганд 24, Говь-Алтайд 2, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 29, Дорноговьд 13, Дорнодод 29, Завханд 27, Орхонд 107, Өвөрхангайд 61, Өмнөговьд 16, Сүхбаатар аймаг руу 24, нийт 365 иргэн Архангай аймгаас шилжин явжээ.


Шилжин ирсэн нийт 220 иргэн байна. Баянхонгор аймгаас хамгийн олон иргэн буюу 41 хүн шилжин ирсэн бол хамгийн цөөн буюу 1 хүн Говьсүмбэр аймгаас шилжин иржээ. Бусад Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгаас 2-36 хүртэл хүн шилжин ирсэн байна.


Аймгийнхаа сум дотор нийт 627 иргэн шилжих хөдөлгөөн хийлгэжээ. 

Холбоотой мэдээ