ТӨВ: Хүүхдийн спортын VII наадамд өсвөрийн 27 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-06 16:41:16

Төв /МОНЦАМЭ/ Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар наадам энэ сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болно. Тус наадамд Төв аймгаас 27 өсвөрийн тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэлээ базаасан байна.


Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг "Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт" уриан дор зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн хүүхдийн өвлийн спортын VII их наадамд Төв аймгийн тамирчид гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, снөүбоард, шорттрекийн төрөлд өрсөлдөх юм. Өнөөдөр Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчдад амжилт хүсэж хувцас, хэрэглэл гардуулан өглөө.


Энэ үеэр албаныхан үг хэлэхдээ “Дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх нь тамирчдыг багаас нь бэлдэх шаардлагыг бий болгодог. Монгол орны хувьд өвлийн спортыг сүүлийн жилүүдэд чухалчлан дэмжих болсон ч төдийлөн зориулалтын бэлтгэл хийх талбайтай болж чадаагүй байгаа билээ. Гэсэн хэдий ч та бүхэн нутаг орныхоо нөөц бололцоонд тулгуурлан хангалттай сайн бэлтгэлээ базаасан байгааг тань хараад үнэхээр онцгойлон талархал илэрхийлмээр байна” хэмээгээд амжилт хүссэн юм. 

Холбоотой мэдээ