СЭЛЭНГЭ: Баримлын шавраар хүүхдийн бие даах чадварыг нэмэгдүүлэх бүтээл урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-31 14:38:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дугуйлангаар дамжуулан хүүхэд өөрийгөө нээх, авьяасаа илрүүлэх, түүнийгээ хөгжүүлэх зэрэг олон чадамжид бие даан суралцаж, бүтээлч чадварт суралцдаг байна.


Баримлын шавраар төрөл бүрийн бүтээл урлах үйл ажиллагааг сургуулийн өмнөх боловсролын хичээлд сургалт болгон хөгжүүлэх ажлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р цэцэрлэгийн багш Б.Жавзандулам санаачлан хэрэгжүүлж байна.   


Тэрээр 2022-2023 оны хичээлийн жилд “Бяцхан урлаачид” дугуйлан хичээллүүлэн хүүхдийн сурч, хөгжих үйлсийг дэмжин ажиллажээ.


Энэ жилийн тухайд “Бяцхан урлаачид” дугуйланд ахлах, бэлтгэл “А”, “Б” бүлгийн 20-25 хүүхдийг сонгон авч сургажээ. Хүүхдүүд 7 хоног бүрийн лхагва гараг бүр тогтмол урлахуйн сургалтаа авч байсан байна.  


Тэд 20 цагийн 20 сэдвээр 150 гаруй бүтээлийг хүүхэд, эцэг, эх асран хамгаалагч нартайгаа хамтран урлажээ. Хүүхдүүд хийсэн бүтээлээрээ “Баримлаар урлахуй–Бяцхан урлаачид” нэртэй үзэсгэлэн гаргаж, эцэг, эхчүүд, багш нартаа тайлагнасан нь үр дүнтэй ажил болсон байна.  



Холбоотой мэдээ