АНУ-д цаг агаарын таагүй байдлын улмаас 1000 гаруй нислэг цуцлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д цасан шуурганы улмаас даваа гарагт 1000
гаруй ирэх, явах хуваарьт нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь “Southwest
Airlines” компанийн нислэгүүд байжээ.
Нислэгийн мэдээллийг
хянадаг “FlightAware” цахим
хуудсанд мэдээлснээр, орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар 1019 нислэг цаг
агаарын таагүй байдлын улмаас цуцлагдсан байна.
Шинэ жилийн
баярын амралтын үеэр цаг агаарын таагүй байдал, хуучирсан технологийн улмаас
16700 нислэгээ цуцалсан хямд өртөгтэй “Southwest” компани энэ сарын эхээр Засгийн
газрын шүүмжлэлтэй тулгараад байжээ.
Тус компани нь
даваа гаргийн хуваарьт нислэгийнхээ 12 орчим хувийг цуцалсан бол “American
Airlines” 6 хувь буюу 200 нислэгээ
цуцалсан байна. Харин мягмар гарагт орон даяар 797 нислэг цуцлагдаад
байна.