АРХАНГАЙ: Аймгийн төсөвт 15.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18.2 тэрбум төгрөгийн орлого оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-31 10:26:23

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2022 оны төсвийн орлого, зарлагын мэдээг аймгийн Статистикийн хэлтсээс нэгдсэн байдлаар мэдээллээ.


Аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2022 онд аймгийн төсөвт 15.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 15.8 хувиар давуулан биелүүлжээ.  

 

Аймгийн төсвийн орлогын 47.0 хувийг тусламжийн орлогоор, 27.2 хувийг орлогын албан татвараар, 6.3 хувийг хөрөнгийн албан татвараар, 13.8 хувийг бусад албан татвараар, 5.3 хувийг татварын бус орлогоор, 0.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл малын тоо толгойн албан татвар, бууны албан татвар, хөрөнгийн орлого, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, байгалийн ургамал ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогыг 104.4 хувиас 7.2 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.


Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 764.2 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 1.9 тэрбум төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 39.6 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 6.2 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 1.1 сая төгрөг бүгд 2.9 тэрбум төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 108.8 хувиар биелүүлжээ.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын 42.2 тэрбум төгрөгнөөс 27.2 тэрбум төгрөгийг бараа үйлчилгээний зардалд зарцуулсан байна. Бараа үйлчилгээний зардалаас 38.6 хувийг цалин хөлсөнд, 4.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 56.6 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 76.1 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 21.5 хувийг боловсролын салбарт, 2.4 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.

Холбоотой мэдээ