АРХАНГАЙ: Аймгийн аварга малчин тодруулах журамд өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-23 15:21:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн аварга малчин шалгаруулах журмыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шинэчлэн баталлаа.


2014 оноос 19 сумын 101 багаас нэг нэг малчныг, өөрөөр хэлбэл жилд нийт 101 “Аварга малчин” шалгаруулдаг байсныг өөрчилж, энэ жилээс нэг сумаас гурав хүртэлх малчны материалыг аймгийн ХХААГ-т хүлээж авахаар боллоо.


Шинэчлэгдсэн журам нь улсын аварга малчин шалгаруулах жишиг журамтай уялдсан бөгөөд тухайн жилд улс, аймгаас дэвшүүлсэн онцлог ажлуудын хүрээнд малчид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нэмэлт заалтуудыг тусгасан байна.


Тухайлбал “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод бут тарих, хамгаалах, “Хог хаягдлын менежмент” хөтөлбөрийн хүрээнд малын сэг зэм, үнс, ахуйн хог хаягдлаа зүй зохистой ангилах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд туслах малчин ажиллуулах, малаа чанаржуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлыг заавал хэрэгжүүлсэн байхаар журамлажээ. 

Холбоотой мэдээ