Нүүрсний цахим арилжааны анхны тээвэрлэлтийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-20 16:53:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс биржээр дамжуулан цахимаар анхлан арилжсан нүүрсний тээвэрлэлтийг нэгдүгээр сарын 16-19-нд хооронд хийж гүйцэтгээд байна. 


Тээвэрлэлтээр Гашуунсухайт боомтын терминалаас нийт хоёр багц буюу 12.800 тонн коксжсон нүүрсийг FCA Gashuunsukhait тerminal нөхцөлөөр экспортод гаргаснаар биржээр дамжуулан арилжсан анхны арилжааны дараах нийлүүлэлтийг ийнхүү хийгээд буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ


Манай улс нүүрсээ анх удаа биржээр арилжиж, Ганц мод боомт руу тээвэрлэх хамгийн эхний туршилтыг үндэсний экспортлогч, хувийн хэвшлийн “Энержи Ресурс” болон төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниуд хамтран амжилттай гүйцэтгэв.


Авлига, шударга бус нийлүүлэлтийн эсрэг нээлттэй цахим арилжааны ил тод худалдааг ийнхүү эхлүүлснээр Монгол Улс урт хугацаандаа Уул уурхайн биржийн тухай хуулийг дагаж мөрдөх юм. Манай улс экспортын нүүрсээ цахимаар арилжихдаа давхар зардал, төсөв дахин гаргалгүйгээр, Хөрөнгийн биржийн бэлэн байгаа дэд бүтцийг буюу арилжааны систем, хүний нөөцийг түшиглэн хийгээд байна. 

Холбоотой мэдээ