Багануурын уурхай энэ онд 4.5 сая тонн нүүрс олборлоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 онд 4.5 сая.тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.
Тус компани 2022
онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр уулын цулын
төлөвлөгөөг 108.4, мөн 4.35 сая тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 101
хувиар биелүүлжээ.