СЭЛЭНГЭ: Улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-11 15:29:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг хил орчмын бүс нутгаас зөрчил илрүүлсэн байна.

 

Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.

 

Эдгээр 11 иргэн хил орчмын бүс нутагт “Зил-131” маркийн автомашинтай нэвтэрч, хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан аж. 

Холбоотой мэдээ