«Орог саарал» 2200 жуулчин хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-29 21:36:30

Баян-Өлгий аймгийн «Орог саарал» компанийн захирал Ч.Канат өчигдөр Сагсай сумын бүргэдчдийг хүлээн авч уулзав.

Тус компани Сагсай сумын удирдлагатай хамтарч уламжлалт нүүдэлчдийн наадмыг Сагсайн нутагт арав гаруй жил амжилттай зохион байгуулж ирлээ. Одоо компанийн захирал Ч.Канат хэдхэн хоногийн дараа АНУ-ын Аляска мужид жуулчдын байгууллагуудын олон улсын уулзалтанд оролцохоор явах гэж байна. Уламжлалт наадмыг есдүгээр сарын 17-18-нд бүргэд, хурдан морь, хурдан тэмээтэйгээ жил жилийнхээс дутуугүй сайн тэмдэглэж, тус аймагт гадаадын олон орноос жилд таван мянга орчим жуулчид ирдэг болсон байна. Тэдний зарим хэсэг нь бүргэдийн баяр, Таван богдын оргилыг сонирхдог байсан бол зарим нь Цамбагарав уул, Хөхсэрхийн нурууны хооронд морин аялал хийдэг.

«Орог саарал» компани энэ зун, намар гадаадын 2200 гаруй жуулчныг хүлээн авч үйлчилж байгаа юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ