ӨНӨӨДӨР: “Олноо өргөгдсөн Монгол Улс-1911 он: Нийслэл хүрээ” үзэсгэлэнгийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-29 06:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болох үйл явдлын тойм:

10.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

10.00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр Богд хааны ордонд музейд болно.

10.00 цагт: “Интерном” кафед “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт” сэдвээр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, тус газрын Том татвар төлөгчдын газрын дарга С.Төгсжаргал нар сэтгүүлчидтэй уулзана.

11.00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан БОГД ХААНЫ хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа болно. Утас: 9100-0017.

11.40 цагт: “Олноо өргөгдсөн Монгол Улс-1911 он: Нийслэл хүрээ” үзэсгэлэнгийн нээлт болно. 



Холбоотой мэдээ