ХӨВСГӨЛ: Хувийн хэвшлийн байгууллагууд 5000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-27 17:05:38

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд  хүн амын бүлэг бүрд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж  ажил олгогчдыг сургалт, мэдээллээр хангах, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ажил олгогч нарын зөвлөгөөнийг зохион байгуулав.   Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мөнгөн-Эрдэнэ Хөвсгөл  аймагт  анх удаа   “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”-г хийлээ. Судалгаагаар аймгийн хэмжээнд бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо 2582 байна. Үүнээс үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага нь 1637 байна. Бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийг сумдаар авч үзэхэд Мөрөн суманд бүртгэлтэй 1325 аж ахуй нэгжийн 875 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бол бусад сумдад харьцангуй бага байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1500 орчим хувийн хэвшлийн аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж 5000 гаруй иргэдийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна гэдгийг хэлж байлаа.

Тус аймагт он гарсаар аймгийн хэмжээнд 1550 шинэ ажлын байрыг бий болгосон бөгөөд байнгын ажлын байранд 1123, түр ажлын байранд 327, цагийн ажлын байранд 100 иргэнийг тус тус зуучилсан байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ