АРХАНГАЙ: Үйлдвэрийн газрууд 7492.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-27 14:11:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд энэ оны 12-р сарын 1-ний байдлаар нийт 7492.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 7501.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.1-4.8 хувиар нэмэгдсэн байна. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 3829.4 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар нэмэгджээ.


Нийт үйлдвэрлэлийн 24.6 хувийг хүнс ундааны, 1.6 хувийг хэвлэлийн, 50.3 хувийг дулаан, эрчим хүчний, 19.0 хувийг усан хангамж, 0.9 хувийг модон эдлэлийн, 0.4 хувийг гутал хувцасны үйлдвэрлэл, 4.7 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, гурил, борц, дулаан, түгээсэн цэвэр ус, бохир усны шугам, модон авдар, гэрийн модон тавилга, сүлжмэл хувцасны үйлдвэрлэл 103.5 хувиас 8 дахин ихээр өссөн байна. Харин нарийн боов, хэвийн боов, бялуу, бууз, дайвар бүтээгдэхүүн, ааруул, хүснэгт, зүсмэл материал, гэрийн мод, вакуум цонх, хүрмэн блокийн үйлдвэрлэл 5.1-84.9 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ