ХӨВСГӨЛ: Дулааны станц 22 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-14 16:33:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК компани Мөрөн сумын 2620 айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангаж байна.  

Тус компани Жилчиг булгийн уурхайгаас 3236,7 тн, Могойн голын уурхайгаас 5921,7 нийт 9158,45 тн нүүрс татан авсан. Өнөөдрийн байдлаар 3468,35 тн буюу 22 хоногийн  нүүрсний нөөцтэй байна гэдгийг "Хөвсгөл Дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин мэдээллээ. Мөрөн суманд сүүлийн үед төвлөрсөн дулаан хангамжид холбогдох хэрэглэгчийн дулааны ачаалал тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Оргил ачааллын үед зууханд гэмтэл гарвал нэмэлт зуухгүй учир халаалт доголдох хүндрэл үүсэх хүнд байдалтай ажиллаж байгаа гэнэ.

Цаашид хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ