Архангай, Увс аймгуудын баг эхний тойрогт учраа таарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-13 13:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос СПС телевиз /SPS Television/-тэй хамтран зохион байгуулж буй Үндэсний "Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 3 дугаар шат буюу шигшээ найман багийн дарааллыг тогтоох сугалааг зохион байгуулав.


Сугалаагаар шигшээ барилдаан 12 дугаар сарын 14 буюу энэ Лхагва гарагийн 20.00 цагаас Булган - Төв аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Пүрэв гарагийн 20:00 цагаас Өвөрхангай - Баянхонгор, Баасан гарагийн 20.00 цагаас Баян-Өлгий - Завхан, Бямба гарагийн 16.00 цагаас Увс - Архангай аймгийн багууд тус тус барилдана.


МҮБХ-ны Үндэсний “Алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ найман баг уламжлалт тойргийн аргачлалаар бүгд хоорондоо барилдаж, аваргаа тодруулна.









Холбоотой мэдээ