СЭЛЭНГЭ: “U17” насны өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнийг анх удаа аймагтаа зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-наас өнөөдрийг хүртэл 8 өдрийн турш үргэлжилсэн Улсын аварга шалгаруулах “U17” насны өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж дууслаа.
Тус
тэмцээнийг Сэлэнгэ аймаг анх удаа зохион байгуулж, санхүүгийн бүрэн
дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог байв.
Монгол
Улсад сагсан бөмбөгийн спорт үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон
энэ удаагийн сагсан бөмбөгийн U17 улсын аваргын тэмцээнд 11 аймаг, 6 дүүргийн 44 багийн 560 гаруй
тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээний
эрэгтэй
багийг MODUN WOLVES баг, эмэгтэй багийг Сүхбаатар
дүүрэг тэргүүлж тус бүр алтан медаль хүртлээ.
Тэмцээний
эмэгтэй
багийн шилдэг дасгалжуулагчаар
Сүхбаатар дүүргийн Ж.Мөнхтөгс, эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар MODUN WOLVES багийн А.Отгонбаяр
шалгарсан байна. Мөн шилдэг гарааны таван эрэгтэй
тамирчнаар О.Билгүүн
/Мазаалай Налайх/,
Н.Наранбаатар /логарифм тайтанс/, А.Азбаяр
/modun wolves/, н.Түшигбат /Чингэлтэй тритон/, Х.Оргил
/мазаалай налайх/, эмэгтэйчүүдээс Н.Анужин
/Баянгол мон пон/, А.Анужин /Баянхонгор/, Г.Гэгээнтавилан /Сүхбаатар дүүрэг/, У.Тэмүүлэн
/Эрдэнэт эс/, П.Баямбахишиг
/Эрдэнэт эс/ нар шалгарчээ.
Мөн
тэмцээний "Үнэ цэнтэй тоглогч"-оор MVP Б.Түвшинжаргал
/Сүхбаатар дүүрэг/, Т.Тэмүүлэн
/modun wolves/ нар тодорлоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Н.Энхтуул, Монгол Улсын Сагсан бөмбөгийн Холбооны улсын шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Монгол улсын Сагсан бөмбөгийн Холбооны шүүгч Б.Намуунтуул, Б.Мягмарсүрэн, Б.Билгүүнтамир, Э.Энх-Амгалан, Э.Хүүхнээ, О.Цэрэн-Очир, С.Бямбазаяа нар ажиллалаа.