ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-09 10:03:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгож дэмжлэг үзүүлнэ.


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 11 дүгээр сарын 19-нд 3000 гаруй малчин зөвлөлдөж тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн. Зөвлөгөөний үеэр малчдаас малчдын залуу халаа бэлтгэх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Аймаг орон нутгаас бодлогын хэмжээнд анхаарах цаг боллоо гэдэг саналаа дэвшүүлсэн. Энэхүү саналын дагуу аймгийн Засаг дарга, холбогдох албаныхантай зөвшилцөн ирэх онд хийх ажлын төлөвлөгөөнд багтаан энэ сарын 5-нд болсон аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар оруулжээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид олонхын саналаар дэмжин ийнхүү шинээр гэр бүл болж буй залуу малчин өрхөд 50 толгой бог малыг олгохоор болов. 

Тодруулбал, “Өрх бүрт орлого-Иргэн бүрт өсөлт” хөтөлбөрийн хүрээнд шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог малыг 5 жил Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу шилжин суурьшихгүй байх гэрээ байгуулж, олгохоор боллоо. Тус ажилд 200 сая төгрөг баталсан юм.


Холбоотой мэдээ