ӨНӨӨДӨР: “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-02 08:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: ХААИС-д “Хөрс хамгаалал, бордоо үйлдвэрлэлийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 9906-2806.

 

09:00 цагт: “Корпорэйт” зочид буудалд Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн XVI эрдмийн чуулган “Цочмог үеийн сэргээн засах эмчилгээ ба өвдөлтийн менежмент” сэдвээр болно.

 

09:00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газарт орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн 2023 оны төсвийн төсөөлөл, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар нийтийн сонсгол зохион байгуулна. Утас 8809-4668.


09:00 цагт: Төрийн ордонд: Шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдын оролцооны талаарх “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэгтэй.


10:00 цагт: “Миллиниум плаза” зочид буудалд математикийн олимпиадын II шат буюу Олон улсын олимпиадын нээлт болно. Тус олимпиадад Монголоос эхний олимпиадад шалгарсан 103 хүүхэд өрсөлдөхөөс гадна ОХУ, Казахстанаас 20 гаруй сурагч оролцоно. Утас: 9510-1174.


10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын “Үнэн ба эвлэрлийн хороо”-ны төлөөлөгчид оролцсон  "Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” хэлэлцүүлэг болно. Утас: 9999-8817.


11:00 цагт: МҮЭХ-ны байранд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хүргүүлнэ. Утас: 95115-380, 9914-9240, 9986-6128.


11:00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд аялал жуулчлалын компаниуд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн "Тэмүүжин-Өрлөг" сургуульд батлан хамгаалах байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдад зориулсан өдөрлөг болно. Утас: 9908-7767.

 

11:00 цагт: Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 93 дахь удаагийн үйл ажиллагаа болно.

 

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын даргын асуудлаар болон иргэн С. Баярцогтын гаргасан мэдээллийн талаар МоАХ-ны анхдагч Ахмад зүтгэлтний холбоо"-ны нийслэл дэх салбараас хэвэлэлийн хурал зарлалаа.

 

13:30 цагт: Монголын ХАА-н хоршоологчдын холбоонд "Малын эмч нарын бага хурал-2022" болно. Утас: 7611-6770.

 

Холбоотой мэдээ