Боксчин О.Есүгэн Японы тулаанч Фүживаратай маргааш Токиод тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт боксчин, ОУХМ О.Есүгэн 55,3 кг жинд Японы тулаанч Фүживаратай Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөө халз тулалдана.
Токио хотноо өнөөдөр WBO холбооны энэхүү тулааны талаар хэвлэлийн бага хурал болон жин
үзлэг амжилттай явагдсан байна.
Маргааш Монголын боксын
холбооны шигшээ багийн тамирчин О.Есүгэн 55,3 кг-ийн жинд Японы тамирчин
Фүживаратай бүсийн аваргын төлөө 8 раундын тулаан хийх юм.
WBO-гийн Дэлхийн эмэгтэй супер жингийн аваргын тулаан Токио хотын “Korakuen Hall” танхимд болох бөгөөд манай шигшээ багийн залуу тамирчин О.Есүгэн ийнхүү анх удаагаа хүчээ сорих юм.



Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
21 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар