СҮХБААТАР: 1000 иргэнийг нүдний үзлэг оношилгоонд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-30 10:12:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийг нүдний үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат БНСУ-ын Южин Оптисал нүдний эмнэлгийн захирал И Санг Хугаар ахлуулсан хараа зүйн чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарыг хүлээн авч, анхны албан уулзалтыг хийлээ.

Тодруулбал, 2023 онд БНСУ-ын нүдний эмч мэргэжилтнүүдийн багийг Сүхбаатар аймагт авчирч харааны бэрхшээлтэй болон нэн шаардлагатай 1000 иргэнийг нүдний үзлэг оношилгоонд хамруулахаар талууд тохиролцжээ. Мөн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгөхөөс гадна хараа тогтоон тохирох нүдний шилийг мөн хийж өгөх юм.

Тус үзлэгийг ирэх оны хавар хийхээр төлөвлөж буй аж.

Холбоотой мэдээ