Баруун, төвийн аймгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх 12 дугаар сард агаарын дундаж температур баруун, төвийн аймгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур
тунадас баруун, говийн аймгийн нутгийн баруун хэсгээр олон
жилийн дунджаас бага, төвийн аймгуудын ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр
олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно. Мөн баруун аймгуудын нутгийн хувьд олон
жилийн дунджаас бага цас орох төлөвтэй ч агаарын температур олон жилийн дунджаас
хүйтэн байх төлөв гарсныг ЦУОШГ-аас
мэдээлэв.
Баруун аймгуудын нутгаар. 12 дугаар сард агаарын дундаж температур
ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн
орчим байх төлөвтэй. Хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай,
Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн
орчим цас орно. Нэгдүгээр 10
хоногийн эхэн, 2 дугаар 10 хоногийн ихэнх хугацаанд, 3 дугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон
жилийн дунджаас хүйтэн байх бол 1
болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас
бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр 10
хоногийн эхэн, дунд үе, 2 дугаар 10 хоногийн дунд, 3 дугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр
ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, цасан шуурга
шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Мөн сард агаарын дундаж температур нийт
нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг,
Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар
дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, 2 дугаар
10 хоногийн ихэнх хугацаанд, 3 дугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон
жилийн дунджаас хүйтэн байх бол 1
болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас
бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр 10
хоногийн эхэн болон дунд үе, 2 дугаар 10
хоногийн дунд, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар
цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч цасан
шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын
дундаж температур Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад
нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсгээр олон жилийн
дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн байх
төлөвтэй. Харин 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар
олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн
эхэн, дунд үеэр ихэнх нутгаар
цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч
ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард
агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас
Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох
төлөвтэй байна.
Нэгдүгээр 10
хоногийн эхэн, дунд үе,
хоёрдугаар 10 хоногийн ихэнх
хугацаанд, 3 дугаар 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас
хүйтэн, харин 1 болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон
жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн
дунд үе, 3 дугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи
зарим үед 14-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон
шуурга шуурч болзошгүй байна.