Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Улаанбаатар хотод өнөөдөр, маргааш шөнөдөө хамгийн хүйтэн байх нь.
Тодруулбал, Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Арваннэгдүгээр сард ингэж цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байна. Иймд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, дулаан хувцаслахыг иргэдэд анхааруулжээ.