Нийгмийн даатгалын сангийн орлого 2.8 их наяд төгрөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 701.5 (32.8 хувь) тэрбум, нийт зарлага 2.8 их наяд төгрөг болж, 708.3 (33.9%) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 264.7 (32.6 хувь) тэрбум, нийт зарлага 1.4 их наяд төгрөг болж, 382.3 (36.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн
зардал өмнөх оны мөн үеийнхээс 347 (36.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг