“Соёлын бүтээлч сар” нэгдсэн форум эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-22 11:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян  21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ сарын туршид өрнөж байна. "Чингис хаан" музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулж буй нэгдсэн форумыг Соёлын сайд Ч.Номин нээж, үг хэлснээр  эхлүүллээ. 


Форумын эхэнд  “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” - Үндэсний соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдал" сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн “Соёлын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх нөөц боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Мөн Соёлын аялал жуулчлал“ сэдвийн хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч, Соёл судлалын ухааны доктор Б.Мөнхбадрал “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” сэдвээр, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд Соёлын сайд Ч.Номин “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо” сэдвээр илтгэл тавина.

Тус форумын үеэр болох бас нэг томоохон үйл ажиллагаа бол Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо” салбар  хэлэлцүүлэг юм. Соёлын бүтээлч сарын нэгдсэн форум үргэлжилж байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ