Футзалын тусгай олимпын нөхөрсөг тэмцээн энэ сарын 27-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-18 09:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ нь Монголын тусгай олимпын хороо /Special Olympics Mongolia/-той хамтын ажиллагааны хүрээнд, Нийтийн хөлбөмбөгийн төслийн дагуу 11 дүгээр сарын 27-нд нөхөрсөг тэмцээн зохион байгуулна.


Энэ өдөр Тусгай олимпын тамирчдын нийт 4 багийн хооронд МХБХ-ны Футзалын ордонд нөхөрсөг тэмцээн зохион явуулах юм байна.


Тусгай олимпын тамирчид ирэх 2023 онд ХБНГУ-д зохион байгуулагдах дэлхийн тусгай олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцох бөгөөд, шигшээ багийн тоглогчид уг нөхөрсөг тэмцээнд оролцож бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэх зорилготой.


Уг нөхөрсөг тэмцээн нь сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм. 



Холбоотой мэдээ