БАЯН-ӨЛГИЙ: Хилчдэд зориулан халуун усны байр барьж ашиглалтад өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-17 14:42:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн аймаг, сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгахаар заасан байдаг.


Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх, хилчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, алба хаагчдад амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх үүднээс Хилийн 0165 дугаар ангийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших дугаар заставын ажилчдад зориулж халуун усны байр барьж ашиглалтад өгөв.


Халуун усны нийт төсөвт өртөг 10 сая төгрөг бөгөөд шаардагдах санхүүжилтийг сумын Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ