ОУХМ Б.Тэгшбаяр Энэтхэг улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-15 12:34:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын 2016 оны Track-ын Дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяраар ахлуулсан дугуйн спортын залуу тамирчид Олон улсын дугуйн холбооны дэргэдэх “WCC-INDIA” төвд Track дугуйн 14 хоногийн “UCI Level 1&2” сургалтад хамрагдахаар өчигдөр Нью Дели хотыг зорилоо.


Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ А.Даваажаргал, Өмнөговь аймгийн залуу эмэгтэй тамирчин Б.Анударь нар уг сургалтад хамрагджээ. Мөн ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаад Track-ийн Мэргэжлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдах юм.


Дугуйн холбоо 2014 онд “Track Mongolia” төслийг эхлүүлж, ханан тойргийн ордонгүй боловч даяарчлалын зуунд боломжтой, Монгол хүний бие физиологи ойрын зайн төрөлд зохицсон зэрэг онолуудыг үндэслэн 2016 оноос хэрэгжүүлж байгаа аж. ОУХМ Б.Тэгшбаяр үүнийг батлаж мөн 2018, 2019 оны Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль авснаар бүрэн баталгаажуулсан билээ.


Ийнхүү уг төслийг үргэлжлүүлж 2023 онд манай шилдэг залуучуудыг дэмжин хамтран ажиллахыг UCI-гаас хүссэн байна.



Холбоотой мэдээ