Г.Тэмүүлэн: Төсвөө батлахдаа тэвчиж болох зардлыг багасгах бодлого баримталсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-11-15 10:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төсвийн тухай хуульд хэд хэдэн эрх зүйн өөрчлөлт оруулсныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэв.


Ингэхдээ төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах үүднээс барилгын салбар, хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Тодруулбал, буруу жишгийг халах үүднээс улсын төсөвт тусгаж буй шинэ хөрөнгө оруулалтын дуусах хугацааг 3 жил гэж заалаа. Аливаа төсвийн тодотголоор санхүүжилтыг хасаж багасгадгийг бууруулсан. Мөн хөрөнгө оруулалтын дахин давтагдахгүй коджуулалтыг нэвтрүүлнэ. Ингэснээр тухайн бүтээн байгуулалт дуусах хүртэлх хугацаанд мэдээлэл нь ил тод, шинэчлэл хийх хяналт, хариуцлага цуг явах тогтолцоог бий болгох юм. Мөн хөрөнгө оруулалтыг хэн санаачилж, хэдэн онд хэрэгжүүлсэн, ашиглалтын хяналтыг сайжруулах зорилготой. Төсөв тогтворгүй байдаг, зардлын ачаалал зэрэг нь төсвийн сахилга баттай холбоотой. Төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон өөрчлөхгүй байхаар шинэчилснийг тэмдэглэлээ.


Түүнчлэн, төсвийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг энэ сарын сүүлээр өргөн барихдаа өндөр босгоор өөрчлөлт оруулахаас гадна 2023 оны төсөв баталсан, ирэх онд нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдал хэвээр үргэлжлэхээр байгаатай холбоотой УИХ-аас хэд хэдэн хууль батлаад байгааг тэрбээр дурдсан юм.


Улсын төсөвт ирэх онд тэвчиж болох зардлыг багасгах бодлого баримталсан. Төсвөөс хэмнэсэн зардлын эх үүсвэрээр нийгэмд хүлээлттэй асуудал тухайлбал, эрчим хүчний хөнгөлөлтийг эдлүүлэх, хүүхэд хамгаалах, эрүүл мэндийн хөтөлбөр, бодлого хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн хүнсний аюулгүй байдал, хангамж болон “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг УИХ-аас шийдсэн. Төсвийн алдагдлыг багасгах, тэнцлийг сайжруулахтай холбоотой, төсвийн шинэлэлийн эхлэлийг тавьж, ирэх оны төсвийг дагалдаж гарах хэд хэдэн эрхзүйн шинэчлэлийг баталсан. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах хүрээнд УИХ-ын тогтоол баталлаа. СЗХ-ноос нэгдсэн цахим системээр компаниудын хүний нөөц, худалдан авалт, гэрээ, хэлцэл, өр авлага, татвар төлөлттэй холбоотой мэдээллийг бүртгэнэ. Ирэх оны эхний улиралд энэ систем ашиглатад орсноор бүх мэдээллээ олон нийтэд хуваалцах юм. Ингэж байж ТӨХК-иуд нээлттэй болно. Үйл ажиллагаа, санхүүгийн хяналтыг дээшлүүлэхээр олон улсын заавал мэдүүлэх үүрэг бүхий мэдээллийн системийн анхны алхам бий болно. Нүүрсний гэрээний ил тод бус байдал, тээвэрлэлт, олборлолт гээд уул уурхайн чиглэлийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос эхлээд хил гаргах хүртэлх мэдээллийг цахимаар бүрдүүлэх тогтоол шийдвэрийг УИХ-аас гаргасныг Г.Тэмүүлэн мэдээлэлдээ тодотголоо.

 

Холбоотой мэдээ