ОРХОН: “Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-14 13:24:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Гэрэл” төв хамтран “Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд залуучуудын урласан үнэртэй лаа, шигтгэмэл зураг, гоёл чимэглэл зэрэг 7-8 төрлийн бүтээгдэхүүн гарч байна.

“Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэн худалдаа нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, тэдний бүтээсэн бүтээлийг олон нийтэд сурталчлах, орлоготой татвар төлөгч иргэн байхад дэмжлэг үзүүлэх зорилготой. 

 






Холбоотой мэдээ