ДОРНОГОВЬ: Худалдан авах ажиллагаа 90 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-04 15:57:21

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ онд Сайншанд сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн 783 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 21 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх хөрөнгөөр сумын нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, Хамарын хийд рүү зорчих хэсгийн хураамж авах цэгийн камержуулалт, зарим барилга байгууламжийн дээвэр фасад засварлах, Хамарын хийд рүү явах гурван замын уулзвар хэсэгт Хайрхан жуулчны бааз орчмын нийтийн бие засах газар, зарим гэр хороололд цэвэр усны шугам татах, хүүхдийн тоглоомын талбай  барих зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Төлөвлөсөн ажлын дагуу худалдан авах ажиллагаа 90 гаруй хувьтай байгаа гэж сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ