БАЯН-ӨЛГИЙ: Б.Ахтаны "Бүргэд" зохиолоор найруулсан жүжгийг театрын тайзнаа монгол хэлээр тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-02 11:28:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Соёлын бүтээлч сар" аян орон даяар энэ сарын 1-нээс эхэлсэн.


Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газраас тус аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлж эхлээд байна.

Тухайлбал, аймгийн Хөгжимт драмын театраас МУСГЗ, яруу найрагч Б.Ахтаны "Бүргэд" зохиолоор найруулсан жүжгийг шинэ дэглэлт, найруулгаар театрын тайзнаа монгол хэлээр гаргах, өвөл цагийн нээлтийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Аймгийн Төв номын сангаас албан байгууллагуудын алба хаагчдын дунд үндэсний бичгийн "Сайхан бичигтэн" уралдаан явуулна.


Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанаас Монгол Алтайн хадны зургийн дээжээс Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргахаар тусгасан байна.


Мөн сумдад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастнуудыг сурталчлах тоглолт хийх, угсаатнуудын бүлгийн тоглоом наадгайг сурталчилж түгээн дэлгэрүүлэх, гар урлаачдын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах зэрэг нийтдээ 18 төрлийн үйл ажиллагааг энэ сардаа багтаан зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ