СЭЛЭНГЭ: Ногоон аялал жуулчлал, зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилтот аймаг нь Сэлэнгэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
Японы хөдөө аж ахуй, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирлын
туслах Акио Нишияма, Монголын хөдөөгийн амьжиргааг сайжруулах, зөгийн аж ахуйг
хөгжүүлэх төслийн дэд менежер Майко Мори нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Төслийн багийнхны зүгээс Ногоон аялал жуулчлал, зөгийн аж ахуйг
хөгжүүлэх зорилтот аймаг нь Сэлэнгэ аймаг хэмээв.
Иймээс төсөл хэрэгжүүлж, хамтарч ажиллахад тус аймаг тун боломжтой гэлээ.
Харин аймгийн Засаг
даргын зүгээс мод тарих, төгөл байгуулах, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
байгуулахад хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
18 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар