Эрдэс бүтээгдэхүүний экспорт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, нүүрс 125.3, зэсийн баяжмал 98, төмөр 75.6, алт
84.5, газрын тос 49, цайр 118, хайлуур жонш 43.6 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.
Энэ сарын 21-27-нд
7,005 автомашин, 1649 чингэлэг нийт 971.3 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин их үзүүлэлт байлаа. Оны эхнээс 22,559.4
мян.тн нүүрс гаргаснаар нүүрс
экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 65 хувиар нэмэгджээ.
Тайлант хугацаанд 280 автомашин, 196 чингэлэг буюу оны
эхнээс 1,189.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувийн өсөлттэй байв. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 980
автомашин, 1559 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,824.6 мян.тн-ыг экспортолсон нь
өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар багасжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 27-ны өдрийн байдлаар 16.89
тонн алт худалдан авчээ.