ДОРНОГОВЬ:Нээлттэй тэмцээний шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-01 15:54:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит холимог насны боксчдын аварга шалгаруулахДорноговь цом-2022” олон хотын нээлттэй тэмцээний шилдгүүд  шалгарлаа.


Таван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний 151 багц медалийн төлөө 36 багийн 480 гаруй тамирчин өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорив.  Багийн дүнгээр тэргүүн байрт Дорноговь аймгийн баг, дэд байрт Улаанбаатар хот "Radiance" клуб, гутгаар байрт Ихэр бээлий" клуб тус тус шалгарсан бол тэмцээний шилдэг шүүгчээр Монголын боксын холбооны гурван одтой шүүгч Д.Бүдрагчаа, шилдэг эрэгтэй тамирчнаар Дорноговь аймгийн Б.Энхжаргал, шилдэг эмэгтэй тамирчнаар Дорноговь аймгийн М.Ану-Үжин нар тус  шалгарав.

Холбоотой мэдээ