Камбож, Сингапур цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааны санамж бичиг цахимаар байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-27 16:46:17

ПНОМПЕНЬ. /Xinhua/. Камбож, Сингапур улсууд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурсан гэж Камбожийн Уул уурхай, Эрчим хүчний яамнаас мэдэгдлээ.


Санамж бичгийг Камбожийн Уул уурхай, эрчим хүчний сайд Суй Сэм, Сингапурын Ажиллах хүч болон худалдаа, аж үйлдвэрийн сайд Тан Си Ленг нар цахимаар байгуулжээ.


Камбожийн Уул уурхай, эрчим хүчний сайд Суй Сем мэдэгдэлдээ, Санамж бичиг нь хоёр орны болон бүс нутгийн эрчим хүчний салбарыг цаашид хөгжүүлэх чухал алхам болсон гэж дурдлаа.


Тус улсын Эрчим хүчний газрын Ерөнхий захирал Хэнг Кунлеан хэвлэлийн бага хурлын үеэр, хоёр улс 2050 он гэхэд эрчим хүчний байгальд ээлтэй сэргээгдэх эх үүсвэрт бүрэн шилжихийг зорьж байна гэв.


Мөн тэрээр, хоёр орны хооронд байгуулсан тус санамж бичиг нь эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн чухал алхам боллоо гэж хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

Холбоотой мэдээ