СЭЛЭНГЭ: Нийт ургацын 91.6 хувийг хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар 122.3 мянган га талбайгаас 162.1 мянган
тонн үр тариа хураан авчээ. Энэ нь нийт ургац хураалтын
91.6 хувь
юм.
Ургац хураалтын байдлыг нарийвчилбал
улаанбуудай 117.2 мянган га талбайгаас 157.3 мянган тонн,
бусад үр тариа 5018 га талбайгаас 4898 тонн,
тэжээлийн ургамал 4365 га талбайгаас 9510 тонн, тосны ургамал 39.1
мянган га талбайгаас 17.7 мянган тонн хураан авчээ.
Харин хүнсний ногооны хувьд төмс 2089 га
талбайгаас 25.6 мянган тонн, хүнсний ногоо 3391.3
га талбайгаас 42.8 мянган тонн ургац хураан аваад байна.
Улаанбуудайн борлуулалт ХААДС-нд 5057.05 тонн, гурилын үйлдвэрт 45833.72
тонн, тэжээлд 2715.2 тонн, спиртэд 1040 тонныг тус тус борлуулжээ.
Харин үтрэм дээр 74607.1 тонн улаанбуудай байгаа
ажээ.